Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 5. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 10. Сугар гараг. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр.
Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Зуны уур орох улирал 15 цаг 43 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.