Налайх дүүргийн төрийн байгууллагууд нээлттэй хаалганы өдөрлөг хийж байна

Налайх дүүрэгт төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, тэдний санал хүсэлтийг авах, тулгамдаж буй асуудалд газар дээр нь хариу өгөх зорилгоор дүүргийн төрийн байгууллагууд хуваарийн дагуу нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна.

05 сарын 08-ны өдөр дүүргийн Газрын алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдан авах ажиллагааны албанаас дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд нээлттэй хаалганы өдөрлөг хийж, үйл ажиллагаагаа иргэддээ нээлттэй хүргэж, иргэдийн санал бодлыг авч ажиллалаа.

Тэгвэл өнөөдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс, Улаан загалмай, Ахмадын хороо, Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлгүүд Соёлын ордны урд нээлттэй хаалганы өдөрлөг хийж байна.

Маргааш буюу 05 сарын 10-нд Боловсролын салбарынхан, 05 сарын 11-нд УБЦТС ХК-ийн Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Түгээх төв, Налайх тохижилт үйлчилгээ, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Цэцэрлэгжүүлэлтийн алба, Хангамж үйлчилгээний төв зэрэг байгууллага нээлттэй өдөрлөг хийхээр төлөвлөж байна.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …