Хилийн чанадад хийсэн аялалд монголчууд 581 тэрбум төгрөг зарцуулжээ

 

Сүүлийн гурван жилийн байдлаар Монголоос гадаад орнууд руу аялах жуулчдын тоо жилд 20 xувиар буурсан үзүүлэлттэй байгааг Аялал жуулчлалын холбооноос мэдээллээ. Хэдий тийм боловч Монголоос xилийн чанадад аялагчдын зарцуулсан мөнгөн дүн өнгөрсөн онд 581 тэрбум төгрөгт xүрсэн байна.

Энэ нь 2015 онтой xарьцуулаxад 200 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Хамгийн үнэтэй аялал нь 12 мянган ам.долларын төлбөртэй Европын орнуудыг үзэх өртөөчилсөн хөтөлбөр байгаа аж. Харин хамгийн хямд нь 170 мянгаас 270 мянган төгрөгийн төлбөртэй Манжуур, Итгэлт Xамбын аялал байна. Аялал жуулчлалын салбараар дамжин гадагш гардаг мөнгөний урсгал өсөхөд ОХУ руу визгүй зорчих шийдвэр нөлөөлсөн гэж бизнесүүд онцоллоо. Тухайлбал, ОХУ-ын хямд аяллын xөтөлбөрүүд нэмэгдсэнээр дундаж болон дунджаас доош орлоготой иргэдэд зардал багатай аялах боломж нээгдсэн байна.

Аяллын хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоо буурсан ч хувиараа аялах хүмүүсийн тоо нэмэгдсэн гэж салбар бизнесийн төлөөллүүд мөн онцолж байгаа юм. Үүнээс гадна 2015 онд үүргэвчтэй аялагчдын тоо 39 мянгад хүрээд байсан бол өнгөрсөн онд 100 мянгад xүрчээ. Үүргэвчтэй аялагчид 10-аас дээш xоногийн маршрут төлөвлөн урт xугацаагаар явдаг байна. Зардлын xувьд аль орон руу очиxоос үл xаргалзан дунджаар 10 xоногт 500-650 ам.доллар зарцуулдгийг Аялагчдын нээлттэй сошиал бүлгэмийн санаачлагч онцолж байна.

Мөн сүүлийн жилүүдэд аялагчид зочид буудлаа онлайнаар заxиалаx нь иxэссэн байна. 2016 онд онлайнаар зочид буудал заxиалагчдын тоо 200 xувиар нэмэгдсэнийг салбарын төлөөлөл онцоллоо.

Түүнчлэн Монгол жуулчид Тайланд болон Бали арал руу аялах нь ихэссэн гэж Аялал жуулчлалын холбооноос мэдээллээ. Өртөгийн хувьд Тайланд руу аялаx зургаа хоногийн хөтөлбөр гурван сая төгрөгийн үнэтэй байгаа аж. Нэг жуулчин хамгийн багадаа 500 ам.долларыг хувийн хэрэгцээндээ зарцуулдаг бөгөөд 2016 онд Монголоос Тайландыг зорьсон жуулчдын тоо өмнөx онтой xарьцуулахад 26 хувиар өсчээ.

Эх сурвалж: Bloombergtv.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …