Тавантолгой хээрийн сургалтын төвд дахин осол гарлаа

 

Төв аймагт байрлах Тавантолгойн хээрийн сургалтын төвд дахин осол гарлаа. Тухайлбал тус сургалтын төвд сургалтанд гарч байсан офицер, ахлагч хоёр УАЗ-469 автомашинтай явж байгаад осолдож хүнд бэртэл авсан байна. Бэртсэн алба хаагчдыг Цэргийн төв госпиталь руу шуурхай хүргэж хэвтүүлсэн байна.

Дашрамд дурдахад Тавантолгой дахь цэргийн хээрийн сургалтын төвд Зэвсэгт хүчний жанжин штабын зарим анги нэгтгэлүүд хээрийн бэлтгэлд гараад байгаа юм. Тэгвэл осолд орсон алба хаагчид Батлан хамгаалахын их сургуулийн офицер, ахлагчид байсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн юм. Сануулахад, тус сургалтын төвд өнгөрсөн сард тэсрэх бөмбөг дэлбэрч хоёр алба хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …