Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан Mонголын үндэсний музей, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран энэ сарын 15-нд гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчдэдээ үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ.
Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхимтай ажээ. Мөн зуны цагийн хуваарийн дагуу оройн 17 цаг хүртэл ажиллах аж.
Мөн музейн сан хөмрөгтөө 56 мянган үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей бөгөөд Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааны төв байгууллага юм.
Үндэсний музей маргаашаас эхлэн тарифын дагуу буюу том хүн 5000, хүүхэд 1000, оюутан 2500, фото зураг 10000 гэх үнэйтэгээр үйлчилгээ үзүүлнэ.