ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын ажилтан хүн зодож танхайрчээ

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, “River sounds” цэнгээний газарт Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан М овогтой Б нь бусдыг зодож танхайран хүнд гэмтэл учруулсан талаарх мэдээлэл гарсан билээ. Тэгвэл  энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Шалгаж байгаа” гэсэн юм.

Түүнд зодуулсан иргэн ухаангүй ГССҮТ-д хүргэгдэн ирсэн бөгөөд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Хохирогчийн тархинд цус харвасан, гавлын яс цуурсан, хамар цөмөрсөн, уруул сэтэрсэн байна. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 22 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд …