Г.Батбаатар: Хүний их эмч мэргэжлийн хөтөлбөрөө бид Олон улсад амжилттай магадлан итгэмжлүүлж чадсан

АШУҮИС-ийн эрдмийн танхимд 2017 оны  5 сарын 12-ны өдөр БСНУ-ын Анагаах ухааны Халлюмын Их сургуулийн профессор Сан Со Ле-д Монгол улсын АШУҮИС-ийн “Зочин профессор”-ын өргөмжлөл гардууллаа. Энэ үеэр профессор Сан Со Ле хэлсэн үгэндээ: “Монгол улсын АШУҮИС-ийн “Зочин профессор” болсондоо баяртай байна. Би анх  2008 онд Монгол улсад ирж байсан. Монголчуудын найрсаг, зочломтгой зан чанар надад их таалагддаг. Өнгөрсөн  10 гаруй жилд бид 30 гаруй монгол  эмчийг үений хагалгааны чиглэлээр сургах,  дадлагажуулах ажлыг хэрэгжүүлсэн. Цаашид ч ч Монголчуудын эрүүл мэндийн төлөө  монгол эмч нарыг сурч боловсроход дэмжиж ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн юм.

Энэ үеэр АШУҮИС-ийн захирал Г.Батбаатараас тодруулга авлаа.

– Өнөөдрийн божл байгаа үйл явдлын талаар та товч мэдээлэл өгөөч

– Өнөөдөр БНСУ-ын Халлюмын Их сургуулийн гэмтлийн тэнхмийн профессор манай Их сургуульд дээр зочилж байгаа юм. Бид түүнд хүндэтгэл илэрхийлэн  сургуулийнхаа “Зочин профессор”-оор өргөмжиллөө. Аливаа их сургуулийн Зочин проффесоор болно гэдэг бол багш хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг. Учир юу гэвэл тухайн орны эрүүл мэндийн, боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж бид Сан Со Лед АШУҮИС-ийн “Зочин проффесор” цол олголоо. 2008 онд Сан Со Ле профессор анх монгол ирж үений хагалгааг улсын плиникийн төв эмнэлэг дээр хийж, манай залуу эмч нарт зааж сургаж байсан. Өнгөрсөн 9 жилд энэ профессор манай улсаас 37 эмчийг өөрийн Их сургуулийн гэмтлийн тэнхимдээ сургаж дадлагажуулсан байна. Түүнээс гадна БНСУ-ын Халлюмын их сургуулийг манай  6 магистр төгссөн бол одоо мөн тооны магистр тэнд суралцаж байна. Энэ бүхэнд Сан Со Ле профессор ихээхэн тусалж дэмжиж байсан хүн юм.

– Гадаадын сургуульд эмч мэргэжилтэн сургаж дадлагажуулахын ач холбогдол юу вэ?

– Эрүүл мэндийн салбар нь өндөр хөгжсөн улс орнуудын анагаахын  салбарын их сургуулиудтай хамтран ажиллах, тэнд эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах,  эргээд бид тэднийхээ мэдлэгт тулгуурлан эх орныхоо эрүүл мэндийг салбарыг хөгжүүлэх нь боломжтой. Тиймээс бид энэ хүмүүсээс суралцах, тэргүүн туршлагыг нь судлах, мэдлэг чадварыг нь импортлож авах зайлшгүй шаардлага байна.  Бидний хамтын ажиллагаа цаашдаа улам бүр үргэлжилнэ гэж итгэж байна.

– Танай сургууль зөвхөн БСНУ гэлтгүй өөр ямар улс орнуудын Их сургуулиудтай хамтран ажиллаж, гадаад харилцаага өргөжүүлж байгаа вэ?

– Манай Их сургуулийн хувьд гадаад харилцаагаа олон улс орны мэргэжлийн их сургуулиудтай үргэлжлүүлж байна. Тухайлбал, Япон, Тайван, АНУ, Герман зэрэг улс орнуудын адил төвшний их сургуулиудтай холбоо харилцаа тогтоогод ажиллаж байгаа. Эндээс тухайлан  хэлбэл, бид  Япон улсын хувьд гэхэд л Анагаах ухааны чиглэлээр сургалт явуулдаг 24 их сургуультай хамтран ажиллаж байна.  Японы засгийн газрын тэтгэлэгээр тэдгээр сургуулийн заримд монгол залуус очиж суралцаж байгаа. Дөнгөж 2 хоногийн өмнө гэхэд л АШУИС-ийн хэмжээнд менежментийг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлд Япон улсын  Их сургуультай хамтран зохион байгуулсан том төслийн нээлт  боллоо. Энэ төслийн хүрээнд Их сургуулийн салбар нэгжүүдийг хариуцсан 19 албаны дарга нарын зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгуулаа. Мөн Герман улсын Нюрнберг хотын Их сургуультай  бид хавдар судлалын чиглэлээр хамтран ажиллаж, дөрвөн оюутныг сэндвич хэлбэрээр суралцуулж байна.  Сэндвич хэлбэр гэдэг нь АШУИС-д хоёр жил, Германы Их сургуульд 2 жил сураад хос дипломтой төгсөнө гэсэн үг.  Яагаад ийм боломжууд нээгдэв гэхээр 2016 оны 10 сард  Хүний их эмч мэргэжлийн хөтөлбөрөө бид Олон улсын магадлан итгэмжлэлд амжилттай  итгэмжлүүлж чадсан. Үүнтэй холбоотойгоор  олон улсад  хүлээн зөвшөөрөгдсөн энэ хөтөлбөрөөр төгссөн төгсөгчдийг улс орнуудын анагаах ухааны дараагийн шатны боловсролд шууд суралцуулах боломжтой болсон юм.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …