21 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний вон хулгайлсан этгээд 7-уулаа байжээ

Өнгөрөгч долоо хоногт “Аржанчивлан” чиглэлийн автобусанд сууж явсан иргэний цүнхнээс монгол мөнгөөр 21 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют /вон/ алдагджээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхэд, долоон этгээд нийлж үйлдсэн нь тогтоогдсон байна.

Хэрэгтнүүд БНСУ-ын воныг монгол мөнгөөр солиулж бүгд хуваан авсан бөгөөд нийт мөнгөний 30 хувийг үрээд байсан аж. Харин үлдсэн мөнгийг өөрсдийн амьдардаг орон сууцныхаа хаалганы хавтаст нуусан байсныг нь цагдаагийнхан илрүүлсэн байна.

Тэгвэл энэхүү хэргийг үйлдсэн долоон этгээдийн толгойлогч гэгдэх сэжигтэн Х нь БНХАУ-д хар тамхины хэргээр долоон жил хоригдоод эх орондоо ирээд байсан нэгэн аж.

 

 

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …