Өнгөрсөн наймдугаар сард нийт 13906 тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргажээ

aaas1-150x150 Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар Нийслэл хотын хэмжээнд нийт 13906 тээврийн хэрэгсэл зөрчил гаргасны 10026 тээврийн хэрэгсэл нь хурд хэтрүүлсэн байна.

Үүнээс 2013 оны наймдугаар сарын 15-ны өдрөөр  147 жолооч, наймдугаар сарын 1-нд  490 жолооч хурд хэтрүүлсэн гэж бүртгэгджээ. Улаан гэрлэн дохионы зөрчил гаргасан 3880 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс  наймдугаар сарын 20-нд 30 жолооч, наймдугаар сарын 1-ны өдөр 279 жолооч улаан гэрлэн дохиог дайрч гарсан байна. Дээрх зөрчилөөс 510-ыг нь хөдөө орон нутгийн жолооч нар гаргасан бол 2013 оны 09 дүгээр сарын 02:00- 15:00 цагийн байдлаар нийт 62,490,000 төлбөр төлөгдсөн байна. Жолооч та замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоорой УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …