Цэцэрлэгүүдийн шинэ хичээл жил эхлэсэнтэй холбоотойгоор дүүргийн эрүүл мэндийн амабулаториудад уртаас урт дараалал үүсээд байна.
Учир нь дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлүүдэд цэцэрлэгийн хүүхдийн шээс, цагаан хорхойн шинжилгээг авч байгаа юм байна. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн салбар амбулаторит гэхэд л өглөө 07:00 цагаас эхлэн хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд дугаарлаж байгаа бол шинжилгээ авах эмч нар 07:50 цагт ажилдаа ирж шинжилгээгээ авч эхэллээ. Ажлаасаа чөлөө авч, хүүхдийн шинжилгээгээ өгөхөөр ирсэн эцэг эхчүүд дүүргийн амбулаторийн үйлчилгээ удаан, мөн шинжилгээний төлбөрт 2000 төгрөг хурааж байгаад шүүмжлэлттэй хандаж байв.
Ц.Мөнх