А.Хишигдалай “хайртай хүнээ оллоо”

“Яг түүн шиг-2” шоуны 8 дахь дугаарт А.Хишигдалай эстрадын дуучин Д. Эрдэнэцэцэгийг үзэгчидтэй уулзуулж түүний “Чамайгаа оллоо” дууг дуулав.  Тэрээр энэ удаад  шүүгчдийн хэлж байгаа жаахан хэтрүүлэгтэй үзүүлбэл гэдгийг хэтэрхий давуулан биелүүлэв.

Шүүгч А.Долгор: Эрдэнэцэцэг та  хоёрын хоолой шал  өөр л дөө .Чиний хувьд  нэлээн харгай сөөнгө хоолойтой. Эрдэнэцэцэгийн хоолой бол гэнэн цайлган гоё өнгө гаргадаг байхгүй юу. Яг энэ дуугаа дуулж байхдаа үнэхээрийн олсон юм шиг гэнэ цайлган дүр гаргадаг. Хөдөлгөөнийг нь арай л хэтрүүлчих шиг боллоо.

Шүүгч Н.Онон:Жүжиглэлтийн хувьд Эрдэнэцэцэгээсээ илүү адтай хөдөлгөөнтэй, хошин  шогийн мэдрэмжтэй явчихлаа. Хэтрүүлгийг чинь  донж нь таарах ёстой.

Шүүгч Б.Наранзун:Эрдэнэцэцэг дуучинтай холбоотой мэдээлэл материал их ховор. Аргагүй тэр талын зүйл олдохгүй байгаа. Чи  саяны дууг  Хишигдалайгаараа дуулчихлаа.  Хамгийн сүүлд дуулсан Зүрхэн чулуу, Учралын эгшиг дууг сонссон бол чамд хоолой талаасаа материал байх байсан болов уу. Өнөөдөр чи сайхан Хишигдалайгаараа гарлаа. Өнөөдрийн хувьд чи үзэгчдийг цэнгүүлж чадлаа гэж шүүгчид сэтгэгдлээ илэрхийллээ.

 


Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …