Сонгины амралтын модон гүүрнээс автомашин унаж дөрвөн хүн гэмтжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдээр цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 94 жолоочийг илрүүлжээ.

Мөн өдрүүдэд, зам тээврийн ослын 433 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, 24 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг Биокомбинатын зам, Сонгины амралт явах замын модон гүүрэн дээрээс “Greatwall” маркийн автомашин онхолдож дөрвөн хүн гэмтжээ. Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө, III эмнэлэгийн урд замд амины “Toyota Chaser” Д жолооч нь явган зорчигч 32 настай У-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …