Монгол Улс – БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 27 жилийн ойн хүрээнд Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран “Солонгосын долоо хоног 2017” арга хэмжээг “Монголд Солонгын орон Солонгостой танилцах нь” сэдвийн дор 2017 оны тавдугаар сарын 23-28-ны өдрүүдэд KCBN телевиз хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү арга хэмжээ нь олон улсын Улаанбаатар их сургууль, Тэнгис кино театр, UB Palace зэрэг газар зохион байгуулагдах бөгөөд өчигдөр анхны арга хэмжээ болох “2017 Quiz on Korea” асуулт хариултын тэмцээн олон улсын Улаанбаатар их сургууль дээр зохион байгуулагдана.
Энэ тэмцээнээр Монгол Улсыг төлөөлөх бүсийн ялагч шалгаруулах бөгөөд ялагч нь ирэх есдүгээр сард БНСУ-ын KBS телевиз дээр зохиогдох “2017 Quiz on Korea” тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Харин маргааш Тэнгис кино театрт Солонгосын кино өдөрлөг болох ба “Ахмад дайчин”, “Луйврын хот”, “Нууц даалгавар” гэсэн адал явдал, тулаант 3 киног олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх болно гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.