
Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын хууль зөрчсөн үйлдлүүд хэрээс хэтэрсэн тухай мэдээллийг эх сурвалж мэдээлж байсан. Хууль бусаар мөнгө хэвлэж, түүнийгээ Ардчилсан намын эрх баригчид болон арилжааны банкинд олгож, түүнээсээ хувь хүртэж байсан гэх Н.Золжаргалын үед монгол төгрөгийн бодлого хамгийн ихээр алдагдсан байдаг. Монголбанкны ерөнхийлөгч бол маш чухал албан тушаал. Гэтэл мань хүн өндөр үнэтэй зочид буудал, үе мултарсан охидуудаар “тансаглаж”, тэр ч байтугай доод тушаалынхаа хүний эхнэр лүү хүртэл хандарч ажлаас илүү амрагийн явдалд анхаарал хандуулж явсан гэдэг. Өдгөө мань хүн хийдгээ хийж, гавьяаныхаа амралтыг эдэлж Австралид гангарч яваа. Тэгвэл саяхан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкинд хийсэн мэдээллийг сонслоо. Шалгалтын дүнг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулж, Монголбанкинд хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөгт хүрсэн хэмээх дүн гарсныг мэдээллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нийгмийн хөгжлийн санд нийтдээ 10 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байсан. Энэ мөнгөөр Монголбанк ажилтнууддаа орон сууцны дэмжлэг болон их хэмжээний мөнгөн шагнал олгодог байсан зөрчил илэрсэн. Тухайлбал 2012-2016 оны хооронд дөрвөн удаа цалингийн нэмэгдэл хийж, 15-30 хувиар нэмэгдүүлсэн байна” гэв.
Харин мэдээлэл танилцуулсныхаа дараа тэрбээр ажлын хэсгээс гаргаж буй саналыг танилцуулав. Тухайлбал:
- Монголбанкны Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг хуулиар зааглах, өөрчлөлт хийх,
- Монголбанкны алдагдлыг бууруулах чиглэлийн арга хэмжээ авахыг даалгах,
- Хуримтлагдсан алдагдлыг барагдуулж дуусах хүртэл Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалинг нэмэхгүй байх, Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны дэмжлэг, шагнал урамшуулал өгөхгүй байх,
- Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсний улмаас учирсан 488.4 тэрбум төгрөгийн алдагдлыг буруутай этгээд буюу тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаар нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага тооцуулах,
Тэгвэл Австралийн иргэн болж гадагшаа зугтсан гэх Н.Золжаргал сайн дураараа ирж алдагдлыг нөхөн төлж, хуулийн хариуцлага хүлээнэ гэдэг нь ихэд эргэлзээтэй.
Нинж

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл