Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хэлэлцлээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Д.Мөнхзул, Д.Тэгшжаргал, Д.Доржсүрэн нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Д.Тэгшжаргалд чанга дэглэмтэй хорих ангид 13 жил, Д.Доржсүрэн, Д.Мөнхзул нарт 12 жил хорих ялыг тус тус оногдуулсан. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Ланд крузер-80” маркийн автомашиныг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.