Ипотекийн зээлийн санхүүжилтэд тавдугаар сард 50.5 тэрбум төгрөг олгожээ

Засгийн газар болон Монголбанк 2017 оны тавдугаар сард нийт 50.5 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгожээ.

Энэхүү эх үүсвэрээр 722 иргэний зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 265 иргэний 15.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөр олгосон бол Засгийн газар төсөвт тусгаснаар 457 иргэний 34.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгосон байна.

Санал болгох мэдээ

Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав

Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад …