Хот хоорондын тээврийн автобусанд тарваганы мах нуусныг илрүүлжээ

dornod03-05-2 Тарвага агнахыг улс орон даяар хориглосон ч хулгайн анчид тарвага агнасаар байгаа ажээ. Түүгээр зогсохгүй агнасан тарваганы махыг нийслэл хот руу  нууцаар оруулан борлуулах явдал мэр сэр гарсаар байгаа гэнэ.

Өнөө өглөө /09-05/ СХД-ийн Эмээлтийн шалган бүртгэх товчоогоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас орж ирж буй хот хоорондын зорчигч тээврийн 7661 УНС дугаарын автобуснаас 10 тарваганы тулам, 2 тарваганы түүхий мах, 1 чанасан мах, Архангай аймгийн Хангай сумаас орж ирж буй автомашинаас 10 тарваганы тулам Улаанбаатар хотод оруулж ирэх гэж байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар  илрүүлэн шалгаж байна.

А.Тамир

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …