Авлига авсан гаалийн байцаагчдад ял оноолоо

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2016 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулсан билээ.

Тэгвэл энэ хэргийг жилийн дараа буюу 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, байцаагчдыг гэм буруутай гэж үзэн, яллах тогтоол уншлаа.

Тодруулбал,

  1. Гаалийн байцаагч Б.Ө-д ЭХТА-ийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан,
  2. Гаалийн байцаагч Б.Ц-д нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ялаар, /ЭХТА 268.2,269.1/
  3. Гаалийн байцаагч Т.М-д 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ял ЭХТА268.2/
  4. Гаалийн байцаагч И.Н-т 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жилийн хорих ялаар,/ЭХТА 268,2/
  5. Гаалийн байцаагч М.Э-д 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА 268.2/
  6. Гаалийн байцаагч Б.О-т нэмж нэгтгэн 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасаж 6 жил 6 сарын хорих ял /ЭХТА 268.2, 263.2/
  7. Гаалийн байцаагч Н.Б-д 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА268.2/
  8. Гаалийн байцаагч Д.Н-т гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жил хасаж 2 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /ЭХТА263.2/

6 хүнд ЭХЕА 551-д заасныг журамлан 3.5-3.7 жилийн хорих ял оногдуулсан /ЭХТА269.2/

19 хүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж /1 жилийн хугацаагаар хянан харгалзсан/

1 хүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хойшлуулсан байна гэж ШЕЗ-ийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 


Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …