ХОНЬ (3/21-4/19)
Ажил дээр томоохон өөрчлөлтүүд гарна. Та ажлаа өөрчлөх талаар нухацтай бодож эхэлнэ. Зуршил болсон арга барилаасаа салж ажлынхаа явцад шинэ арга барилд суралц. Гэр бүлдээ та сэтгэл санааны тайван орчинд байна. Хоол боловсруулах эрхтнүүдийн сулрал болж, ходоод эсвэл гэдэсний салст гэмтэх магадлалтай. Хүнээс санаандгүй санхүүгийн тусламж авах боломжтой.
ҮХЭР (4/20-5/20)
Ажил хэрэгч хүмүүсийн хувьд маш олон үл ойлголцол, хууль зүйн алдаанууд дээд цэгтээ хүрч хувь заяаны тавьсан санхүүгийн хавханд орох магадлалтай өдөр. Амьдралынхаа бүх зүйлсийг орвонгоор нь эргүүл, хэрэггүй хэлхээ холбооноос сал. Хэзээ нэгэн цагт эхлээд орхисон ажлаа дуусга эсвэл бүр мөсөн татгалз. Та нийгмийн ба оюун санааны шинэ шатанд гарах ёстой.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Санхүү чинь бага багаар дээшилнэ. Та өнөөдөр мөнгөө өөрийн хүслээр зарцуулна. Та бага ч гэсэн мөнгө хадгалах хэрэгтэй. Амьдралын зарим үйл явц таны хувьд давтагдашгүй хүчин зүйл мэт санагдана. Бусдын олж хараагүй газраас амжилтыг олж харах чадварыг шаардаж байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ажил хэрэгт таагүй өдөр. Үүнээс гадна сэтгал санаа тотворгүй болж хэрүүл маргаан гарч болзошгүй. Санхүүгийн шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээр байгуулахаас татгалз. Хойшлуулах ямар нэг аятайхан шалтаг олж бултах төлөвлөгөө зохио. Эс тэгвээс таныг гарцгүй болтол шалах магадлалтай.
АРСЛАН (7/23-8/22)
Энэ өдөр хүний сэтгэл ойлгох, бусадтай ойртож нөхөрлөхөд тохиромжтой. Шинэ буюу гадаадын иргэдтэй бизнес холбоо тогтоох нь материаллаг бааз сайжруулахад сайн талтай. Цаг хий битгий өнгөрүүл, ажлын төлөө тэмц. Та хайртай хүмүүсийнхээ төлөө өөрт байгаа бүхнийг өгөхөд бэлэн байна.
ОХИН (8/23-9/22)
Та хайр дурлал, сексийн амьдралаа маш нууцлаг байлгаж чадна. Сонгосон хүнээ хамгийн дотнын хүмүүсээс нуух ёсгүй. Түүний байдал эцэг эхэд чинь таалагдаж, та нарын төлөө шийдэх асуудалд нөлөөлж болно. Ходоод гэдэсний өвчин тусах магадлалтай. Зөв хооллож амьдралын эрүүл хэв маягийг баримтал. Ажил хэргийн байдал зогсонги байдалд орно. Түншүүдтэйгээ харилцаа муудна. Хэцүү буй санхүүгийн байдлаа засах итгэл найдвар суларна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Та шинэ ажилд орж, магадгүй та бүх авьяас чадвараа харуулах хэрэгтэй. Танд бага зэрэг хүндрэл гарна. Үүнээс битгий ай. Сэтгэл мэдрэлийн хэт ачаалал авах, осол гэмтэлд орохоос зайлсхий. Фитнес клуб дэхь ачааллаа багасга. Үе мөч булгарах, шөрмөс сунах зэргээс болгоомжлохыг зөвлөж байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Энэ өдөр харьцах хүрээгээ тэлэх, урт хугацааны төлөвлөгөө боловсруулахад тохиромжтой. Оюуны үйл ажиллагаа идэвхжсэнээр сонирхож байгаа асуудлынхаа ирээдүйтэй чиглэлүүдийг тодорхойлно. Хэвлэл мэдээллийнхэнтэй ажиллаж, лекц унших, мэдээллийн технологийн шинэ программуудыг эзэмшихэд сайн өдөр.
НУМ (11/22-12/21)
Ердийн өдрүүдээс ялгарахгүй өдөр. Хөлсөө дуслуулан ажиллах болно. Үүнээс гадна олонхид нь бие тавгүйтэх байдал илэрнэ. Өвчлөхгүй байх арга хэмжээ ав. Энэ үеийн хамгийн сайн эмчилгээ бол хань, үр хүүхдүүдтэйгээ харьцах явдал юм гэдгийг од эрхэс танд зөвлвөж байна.
МАТАР (12/22-1/19)
Үл хөдлөх хөрөнгө болон урлагийн бүтээлийн зүйл худалдан авахад сайн өдөр. Том худалдан авалт амжилттай болно. Хувийн амьдралдаа яаран шийд гаргах хэрэггүй. Хэрвээ та арай илүү ардчилсан, ухаалаг байж чадвал бүх бэрхшээл аяндаа шийдэгдэнэ.
ХУМХ (1/20-2/18)
Сонирхолтой хүнтэй танилцана. Энэ харьцаа урьдынхаасаа огт өөр байхыг од эрхэс зааж байна. Та хайртай хүнээ хажуудаа тогтоож чадвал харьцаа тань улам дотно болно. Түүнтэйгээ улам илүү их цагийг өнгөрөөхийг хичээ. Энэ нь та хоёрт хоёуланд чинь сайхан байх бөгөөд бие биеийгээ хайр, энергээр хангах болно. Амьдралыг өргөж байгаа бүхэнд сэтгэл ханахыг хичээ. Илүү ихийг шаардах хэрэггүй.
ЗАГАС (2/19-3/20)
Мэргэжлийн тал дээр ажил хэрэг ихээхэн бүтэмжтэй байж эрх мэдэл, олон талт чадвараа ашиглан хамт олон, ажил дээрээ амжилт олно. Өнөөдөр ухаалаг буулт хийх нь ажил хэрэг амжилт олоход ихээхэн нөлөөлнө. Амжилтгүй байж мэдэх зүйлээс болж ирээдүйн асуудлуудыг шийдэхээ хойшлуулна. Ажил хэрэг амжилттай мэт санагдана.