Бээжин хот өнгөрсөн түүх болон ирээдүй цагийн огтлолцол дээр байна. Алдарт “ Цагаан хэрэм”-ийн цаана шинэ цагийн Бээжин сүндэрлэн босч, шинжлэх ухаанч бодлогод шатрын нүүдэл хийж эхэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлжээ. Энэ хотод олон мянган жилийн түүх, соёл, зан заншил, барилга, худалдааны хөгжингүй төрх, зам харилцааны салбар, өвөрмөц хүнс, амьдралын тохь тухтай орчин, орчин цагийн амьдралын хэв маягийг харж болох ч өнөөдрийн тухайд тэд инновациар “амьсгалж” байна. Инновац гэдэг нь ямар нэгэн шинэлэг зүйлийг сэдэж, үр дүнд хүрэхийн тулд хийж буй өөрчлөлт шинэчлэлтийг хэлнэ. Энгийнээр тайлбарлавал, ямар нэгэн шинэ санаа бодлыг амьдралд нэвтрүүлэхийг хэлээд байгаа юм. Инновац буюу и- бизнесийн хөгжлийн талаар сурвалжлахаар Монгол Улсын 47 сэтгүүлч тус улсыг зорьсон юм. Энэ удаагийн аялал хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу болж байгаагаараа онцлог.
Тодруулж хэлбэл, 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсын 250 сэтгүүлчийг таван жилийн хугацаанд тус улсад айлчлуулах Засгийн газрын хоорондын хэлэлцээрт гарыг үсэг зурсан юм. Уг хэлэлцээрийн дагуу өнөөдрийн байдлаар тус улсад 150 сэтгүүлч ажиллаад байна. Энэ удаагийн айлчлалыг Гадаад харилцааны яам болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээний захиргаа хамтран зохион байгуулав. Багийн ахлагчаар Гадаад харилцааны яамны газрын дарга П.Баярмагнай, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар ажилласан юм.
Сэтгүүлчдийн хамгийн анхлан очсон газар бол Тянь-Анмэний талбай. Энэ талбайд дэлхий дээрх хамгийн том хааны ордон болох “Хориотой хот” бий. Сүүлчийн хааны амьдарч байсан хотыг сонирхохоор олон мянган жуулчин ийш зорьдог байна. Биднийг очиход цагийн хязгаарлалт таарсан учир үзэж амжаагүй. “Хориотой хот” нь нийслэл хотынхоо төв хэсэгт байрлах бөгөөд хааны гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн болох алдарт “И Хэ Юан” цэцэрлэгт хүрээлэн, алдарт “Цагаан хэрэм”, “Си Хэ Юан” зэрэг алдарт барилгууд энд байдаг ажээ. Хотын бүх түүхийн дурсгалт зүйл нь 7300 гаруй хөтөлбөр, аялал жуулчлалын 200 гаруй цэгтэй юм байна.
Бид дараа нь БНХАУ-ын Шинжлэх ухаан, Технологийн яаманд очив. Тус яам нь Төрийн зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллага бөгөөд Засгийн газрын зүгээс ямар шийдвэр гарна, түүнийг биелүүлэхдээ үйлчилгээний хэлбэрээр иргэддээ үйлчилдэг гэж байв. Хятадын шинэ инновацийн хөгжлийн талаар Инновац хөгжил зохицуулалтын хорооны дарга Зан Шин (Zhang Хin) Монголын сэтгүүлчдэд ийм мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “2016 оны тавдугаар сард Хятадын шинжлэх ухааны инновацийн их хурал хуралдсан. Энэ үеэр шинжлэх ухааны техник хөгжлийг гурван үе шаттайгаар хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж баталсан. Тус хурлаар шинжлэх ухааны бодлогыг тодорхойлж, үүний үр дүнд Хятадын шинжлэх ухааны олон бүтээлийн үнэ цэнэ дээшилсэн билээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу