Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн “Сохо мебель”ийн захирал хил даван зугтжээ

Өнгөрсөн долоо хоногийн даваа гариг буюу энэ сарын 5-нд 22 настай бүсгүй Нарны хорооллын …р байрны 22-р давхраас унаж амь насаа алдсан билээ.

Талийгаач Ж нь өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргасан байдаг.

Гэвч цагдаагийн байгууллагад гаргасан түүний гомдол бүхий бичиг алга болж, цагдаагийн алба хаагч авлигад идэгдсэн нь тодорхой болсон. Талийгаач Ж-гийн хувьд “Эх Монгол” группын харьяа “Сохо мебель” ХХК-ийн захирлын туслахаар ажилд ороод гуравхан сар болж байжээ. Ямартай ч, талийгаачийн ар гэрийнхний зүгээс “Сохо мебель” компанийн захирал Жадамбаа гэгчийг охиныхоо үхэлд буруутгаж буй бөгөөд хэрэг шалгагдаад эхлэнгүүт “Сохо мебель”ийн захирал Жадамбаа гэгч Монгол улсын хил даван зугтжээ.

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …