Г.Дэнзэн нарын ялыг хэвээр үлдээжээ

ЗГХЭГ-ын дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх хэлэлцжээ. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компаниас 17 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган Г.Дэнзэнд 3.6 жил, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурьт хоёр жилийн ял оноосон. Түүнчлэн бусад холбогдогчдод тэнсэн харгалзах ял оноож, нийтэд нь 5.5 тэрбум төгрөгийн торгуулийг оноосон юм.

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …