Наадмаас өмнө ахмадуудад “Насны хишиг” олгоно

Зураг

 

Үндэсний их баяр наадмын өмнө 65 ба түүнээс дээш насны ахмадуудад “Насны хишиг” олгоно.

Засгийн газрын 2017 оны 31 дүгээр тогтоолд “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа буюу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгохоор заасан. Өнгөрсөн хоёрдугаар сард буюу цагаан сарын өмнө 51 мянга 500 ахмадад 4 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэмж олгосон.

Тогтоолын дагуу 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настай ахмадад 80 мянга, 80-89 настай ахмадад 150 мянган төгрөг олгох юм. Харин 90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөг өгөх юм.

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …