Налайх дүүргийн зам өргөжиж 4 эгнээ боллоо

Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг томоохон ажил болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрчимтэй хийгдэж байна.

05 сарын 10-нд эхэлсэн Даваажав, Дамдины гудамжны авто замын ажил дуусаж, замын цагаан шугам татан зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байна.

Одоо Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд уг замын 06 сарын 27, 28-ны үед ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Замын ажлыг дагаад гадаргууны ус зайлуулах байгууламж, явган замаас гадна тус дүүрэгт ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар шинээр гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг үе шаттай хийх юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …