Налайх дүүргийн 1-р хороонд зөөврийн худгийн шав тавих ёслол боллоо

Налайх дүүргийн 1-р хороонд зөөврийн худагны шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй 1-р хорооны Уурхайчид хэсгийн айл өрхөд ундны ус зөөх худгийн хүрэлцээ муу, нийслэл, орон нутгийн хөрөнгийг хүлээлгүй, олон улсын байгууллагатай хамтран худаг барьж, иргэдийн асуудлыг шийдвэрлэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Тус худгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Засаг даргын орлогч Х.Анхбаярын санаачилгаар Уурхайчид 19-р гудамжны зүүн хэсэгт барихаар төлөвлөж, хөрөнгө оруулалтыг Тайваны хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас шийдвэрлэжээ. Барилга, инженерийн шугам сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гон-Ар” ХХК  8 тонны багтаамж бүхий зөөврийн худгийг барьж ашиглалтанд оруулах юм байна. “Сайн Номуун” хийдийн лам ирж, худаг барих газрыг хөндөн, ном хурж, ёслол үйлдлээ.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …