Загасыг утах үед хавдар үүсгэгч бодис үүсдэг гэж үздэг. Харьцангуй аюул багатай технологи нь утаанд утах ба утаа гаргах түүхий эдээр хус, царс зэрэг модны тайрдасыг ашигладаг бөгөөд мэргэжилтэнгүүд утахдаа ямар мод ашигласан болохыг ялгаж чаддаг. Жинхэнэ модны утаанд утсан уу, эсвэл “шингэн утаа” гэх мэт химийн бодис ашиглаж утсан уу гэдгийг хэрэглэгчид амтаар нь ялгах боломжгүй байдаг.
Олон оронд загас уталтаас үүсэх бензопирины агууламжийн аюулгүйн түвшинг тодорхойлж, хуульчилж өгсөн байдаг.Гэвч үйлдвэрлэгчид энэ хэмжээг ихэнхдээ зөрчиж байдаг ба шошгон дээр бичсэн хэмжээ бодит агууламжтайгаа тохирохгүй байх тохиолдол байдаг. ОХУ-ын стандартаар 1 килограмм бүтээгдэхүүнд 0.001 граммаас ихгүй бензапирин агуулахыг зөвшөөрдөг бол Европын Холбоонд энэ тоо 0.005 грамм байдаг. Харин 2008 онд энэ тоог Европын Холбоотой адилтгаж 0.005 грамм болгосон. Гэвч ОХУ-ын үйлдвэрлэгчид өнөөдрийг хүртэл хуучин стандартаа хэрэглэж байна. Мөн бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, үйлдвэрлэсэн улс орон , шошгон дээрхи орц найрлага, савалгааны бүрэн бүтэн байдал, хий хуримтлагдсан эсэхийг шалгаж байхыг анхааруулж байна.Ялангуяа утсан загасыг хувь хүний гар дээрээс худалдаж авч болохгүй гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.Яагаад гэвэл тухайн загасыг утахдаа ямар технологи, ямар утаа хэрэглэснийг та мэдэхгүй !!!
Мэдээлэл бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн МХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч С.Чинбат