Япон улсад зохион байгуулагдах ОУ-ын чуулга уулзалтанд оролцох шилдэг оюутан шалгарлаа

Налайх дүүгийн Засаг даргын тамгын газар Япон улсын Боловсрол шинжлэх ухааны яам, Монгол улсын “Бүнри төгсөгчдийн холбоо”-той хамтран 2017 оны 06-р сарын 30-ны өдөр “Миний нүдээр Налайх хотод тулгамдаж буй асуудал ба түүнийг шийдэх санаа” эссэ бичлэг болон илтгэлийн уралдаан зохион байгууллаа.

Илтгэлийн уралдааны шүүгчээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, гадаад харилцааны ажлын хорооны дарга Н.Ууганбаяр, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөр удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр, “Бүнри” төгсөгчдийн холбоо ТББ-ын тэргүүн Б.Мөнхбаатар, зөвлөлийн гишүүн Б.Ганболд нар ажиллаж, 11 оролцогчоос шилдэг 2 хүүхдийг шалгарууллаа.
Япон улсын “Боловсрол шинжлэх ухааны яам”-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын чуулга уулзалт нь залуучуудыг нэгтгэн, дэлхий дахинд болон өөрийн оронд тулгамдаж буй асуудал бэрхшээл, байгаль орчин, түүх соёл, боловсрол, эрүүл мэнд гэх мэт сэдвийн хүрээнд 10 хоногийн турш хэлэлцэж, эх орноо сурталчлах боломжийг олгох зорилготой олон улсын арга хэмжээ юм.

Шилдэг илтгэгчээр А.Анужин, Б.Удвал нар шалгарч 2017 оны 8-р сарын 13-22-ны өдрийн хооронд Япон улсад зохион байгуулагдах тав дахь удаагийн “GLOBAL WORK CAMP 2017” олон улсын чуулга уулзалтанд Налайх дүүргээ төлөөлөн оролцохоор боллоо.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИТХ

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …