Хилэнцийн ордны хосуудын харьцаа дулаан, итгэлцэл дээр тогтоно

   ХОНЬ (3/21-4/19)

Харшил үүсэх, хоол боловсруулах системтэй холбоотой асуудал гарах магадлал өндөр байна. Хурц халуун, амтлаг, өөх тостой хоолноос зайлсхий. Нийлэгжүүлэх аргаар гарган авсан хүнсний бүтээгдэхүүн ба ундаанаас татгалз. Эдгээр энгийн зөвлөгөөнүүд таныг таагүй явдлуудаас урьдчилан сэргийлж чадна гэдгийг од эрхэс зөвлөж байна.

ҮХЭР (4/20-5/20)

Олон төрлийн ажилд хүч хүрэлцэхгүй өдөр. Олонхи нь зөвхөн өөрийн ажилдаа л төвлөрнө. Гэр бүлдээ бараг санаа тавьж амжихгүй нь. Зочид ирэхийн өмнө л та гэр орноо цэвэрлэх бололтой. Гэр бүл болох шийдвэр яаран гаргах хэрэггүй. Энэ өдөр чухал арга хэмжээ бүү төлөвлө.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хайр дурлалын амьдралд гэнэтийн эргэлт гарна. Болзоонд явахдаа тулаанд орох гэж буй жанжин мэт тактик, стратегиа боловсруул. Ахимаг насны хүмүүс хүндхэн өвчин тусч болзошгүй. Дотны хүмүүс чинь чухал асуудлаа шийдэхэд саад хийх хэрэггүй. Ямар ч асуудалд бүтээлч, ухаалаг байдлаар хандах нь ашигтай. Өөх тостой хүнснээс татгалз.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хайр дурлал амьдралын чухал хэсэг гэдгийг мартаж болохгүй. Хосуудын харьцаа бүтэмжтэй элдэв асуудалгүй байна. Энэ өдөр тамхи татах, хоол идэж байхдаа ном унших зэрэг хорт зуршлаасаа ангижрах боломжтой. Од эрхсийн байдал таныг эрсдэлтэй ажиллагаа, эрүүл мэнд, ажил хэрэгт харш аливаа хэргээс сэргийлж чадна. Мөнгө, баримт бичгээ алдах магадлал их байна.

АРСЛАН (7/23-8/22)   

Эргэн тойрны хүмүүс болон болж буй үйл явцад ижил дүгнэлт хийхэд сэтгэл санааны хэвийн бус байдал саад болж байна. Энэ оройг ганцаар өнгөрөөж, үүссэн нөхцөл байдал хэд хоногийн дараа өөдрөг сайхан болно гэдэгт найд.

ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр үүлэнд умбаж, үл гүйцэлдэх төлөвлөгөө зохиож, бас үүнийхээ төлөө ямар ч хүчин чармайлт гаргахгүй нь та. Эргэн тойрныхон тань түүнээс илүү тодорхой үйл ажиллагаа шаардаж байна. Одоо таны харилцаа холбоонд дэврүүн хийсвэр сэтгэл бус, харилцан хамтын ажиллагааны дэмжлэг шаардлагатай байна.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Гэртээ суухыг үл хүсэн, олон хүнтэй зугаа цэнгэлтэй газарт очихыг та хүснэ. Урьдын дурлал ч сэргэж магадгүй байна. Хэрвээ таны хайрт цагийг ингэж өнгөрүүлэхийг хүсэхгүй байгаа бол харилцан буулт хийж түүний төлөвлөгөөг ч сонсохыг од эрхэс зөвлөж байна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Урам зориг, гүн гүнзгий санаагаар та дүүрэн байна. Хосуудын харьцаа дулаан, итгэлцэл дээр тогтоно. Хэрэв та өөртөө яг тохирсон гэж үзсэн хүнтэйгээ таарвал ганц бие амьдралаасаа шууд татгалз. Таны амьдрал одоо л утга учиртай болно.

НУМ (11/22-12/21)

Өөрийн сонирхол ба найз нөхдийн хүрээг өргөжүүлэхэд тохиромжтой өдөр. Түншүүдийн тань тавьсан саналууд ирээдүйн амьдралаа дээшлүүлэх төлөвлөгөөний чинь үндэс болох болно. Үл хөдлөх хөрөнгийн талаар ах дүүстэйгээ маргалдахаас зайлсхий. Энэ нь таны бодсон шиг тийм чухал өв хөрөнгө биш болж хувирна.

МАТАР (12/22-1/19)

Үдээс хойш хэт ачааллаас болж толгой, ходоод өвдөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Зөрүүд түрэмгий байж болохгүй. Энэ зан таныг хэн нэгэн хамтрагч болон найз нөхөдтэйгөө ам муруйхад хүргэнэ.

ХУМХ (1/20-2/18)

Гэр бүлийн харилцаа болон янаг амрагийн явдалд таагүй өдөр. Аз туршсан үйл ажиллагаанд оролцох нь таныг зальхай явдал гаргахад түлхэнэ. Гэвч зөв тооцоо хийж, хүмүүсийг таньж мэдэх нь үүнийг чинь зөвтгөж болно. Биеэ барьж, зоригтой байхыг од гаригс зөвлөж байна.

ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр урам хугарч, санаанд хүрэхгүй, хөндий харьцаатай байх нь. Хувийн амьдралдаа сэтгэл дундуурхан байгаа бол ажлаа сайн хийж дутуугаа нөхөж дундуураа дүүргэх хэрэгтэй.

 


Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …