Ц.Энхбаяр: Долдугаар сарын 1-ний үйл явдлын гол зохион байгуулсан хүн бол С.Баяр

Долдугаар сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяртай цөөн хором  ярилцлаа

С.Баяр, М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлаар мэдээлэл хийсэн. Эдгээр эрхэмүүд эргүүлэн татах боломж байгаа юу?

-Бидэнд боломж  байгаа. Иймээс бид С. Баярыг эргүүлэн татахын тулд  бүх түмнээр зүтгэх хэрэгтэй байна.2008 оны 7 сарын 1-ний үйл явдлын гол зохион байгуулсан хүн бол С.Баяр гэдгийг монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Иймээс энэ хүнийг эргүүлэн татах хэрэгтэй. Энэ хүн холбоотой асуудал зөндөө байгаа. Тухайлбал, Оюу-толгой , Оффшор бүсийн данс, үнэтэй хаус гэх мэт олон зүйл байгаа. Баячуудын хөрөнгө хураагаад аваад ирэх бол ер нь монголчуудын амьдралыг богино хугацаанд  дээшлэх боломжтой. Ерөнхийлөгчийн асуудлыг дэмжиж байгаа.Бид С.Баяр  татахыг тулд  юу хийх үү гэдгээ ярилцаж байна.

-С.Баярыг эргүүлэн татах асуудал яригдсан. Гэвч эргүүлэн татах боломжгүй гэсэн хариу ирсэн шүү дээ?

-Ерөнхийлөгч шахаж байна гэж бодоод байгаа юм. Монголын ард түмэн шахаж байгаа гэдгийг цаадуулчин мэдэхгүй байна. Монголын ард үгээ нэгтгээд гарын үсгээ цуглуулаад босоход болно шүү дээ.

-Өнөөдөр хийсэн хэвлэлийн хурал дээр Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Ч.Амарболдыг Эрээн хотын консулаар томилох  талаар ярьсан. Энэ талар?

-Энэ бол Ц.Мөнх-Оргил Ч.Амарболд өгч байгаа шагнал. Яагаад вэ гэвэл 2008 оны  7 сарын 1-ний хэргийн  гол буруутан бол Ц.Мөнх-Оргил, С Баяр хоёр.  Энэ хоёрын ялыг хэдэн хурандаа нар үүрээд  гарсан. Үүний хүрээнд албан тушаал буюу шагнал авч байгаа юм аа. Энэ 7 сарын 1-ний асуудлыг монголчуудыг мартсан гэж бодоод байна. Үгүй ээ. Тэр таван залуугийн цус хатаагүй байгаа гэдгийг санах хэрэгтэй шүү.

-Долдугаар сарын 1-ний асуудал нэлээд олон жил болж байна. Хэдэн цагдаа нарт хариуцлага тооцоод өнгөрсөн. Хэрэг хуучирдаггүй гэдэг шүү дээ.  Энэ хэргийг дахин шалгуулж, гол буруутанд  хариуцлага тооцох боломж байгаа юу?

– Тухайн үед галт зэвсэг хэрэглэсэн цагдаа нарт хариуцлага тооцоогүй. Тухайн үед ажиллаж байсан цагдаа нар бүгд сургуулиар шагнуулсан. Яаж зүгээр байх уу гээд цагдаагийн дарга нарт хариуцлага тооцлоо гээд өнгөрсөн. Жинхэнэ зохион байгуулсан хүн С.Баяр шүү дээ.Гэтэл энэ хүнд ямар хариуцлага хүлээгээгүй. Одоогийн Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил гэсэн хамааралтай учраас хариуцлага хүлээх ёстой. Тухай үед Ц.Мөнх-Оргил хууль сайд, С.Баяр Ерөнхий сайд байсан. Үймээн болж байхад тухай үеийн засаг ажлаа хийгээгүй. С.Баяр намын байрандаа  арван цаг хүртэл хуралдаад суучихсан. Энэ хоёр хүн хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээх л болно. Одоо төрийн нэрээр ингээд явж байг. Хариуцлага хүлээх цаг ирэх л байх.

Н.Алт 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …