Ц.Сувд-Эрдэнэ: Би М.Сарнай эгчийг шалгуулж, үнэнийг нь тогтоолгоно

“Сарнай” асрамжийн төвийг барих хандивын аяны талаар мэдээлэл олны анхааралд өртөөд байна. Учир нь энэхүү аяныг санаачилсан “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан “Нэг хүн-нэг тоосго” аяныг албан ёсоор зогсоож буй тухай мэдээлсэн билээ.Харин  өчигдөр “Их нигүүлсэхүй” төрийн бус байгууллагын тэргүүн С.Дэлгэр, иргэн М.Сарнай нар мэдээлэл хийж, “Сарнай асрамжийн төвийг барих ажил эхэлсэн. Иймээс . барилгын суурийг ирэх ням гаригт хийж эхэлнэ. Бүх ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа” гэв.

Харин Ц.Сувд-Эрдэнэ дахин өөрийн цахим хуудсандаа данс хуулгаа нэг бүрчлэн тавьсан  юм.Тэрээр хэлэхдээ “Итгэл сэтгэлийн гүүр сан”-гаас С.Дэлгэр эгчийн данс руу шилжсэн мөнгөн дүн харагдаж байгаа. Мөн бид “Төрийн банк”-нд цуг данс нээж байршуулсан мөнгийг цаг тухайд нь С.Дэлгэрийн хаан банкны данс руу шилжүүлж байсан баримтууд бүгд тавигдсан байгаа. Хайрцгаар цугласан болон гадаадаас явуулсан мөнгийг солиулаад явуулсан, бүх баримт нотолгоотой нь С.Дэлгэр эгчийн данс руу шилжүүлсэн. Нийт 29 сая 600 мянган төгрөг хийсэн байгаа. Би М.Сарнай эгчид маш их итгэж байсан. М.Сарнай эгчийн тухай сөрөг мэдээлэл ирэх тоолонд тас өмөөрөөд л гардаг байлаа.

Гэтэл өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдөр М.Сарнай эгчийнд С.Дэлгэр эгч бид хоёрыг оччихсон, хашааных нь гадна зогсож  байхад н.Баярмаа гэдэг эмэгтэй ирээд “Та нар наад хүүхдээр мөнгө олдог луйвраа зогсооцгоо. Та нар Монголын ард түмнийг хуурахгүй ээ. Энэ муухай, бусармаг үйлдлээ хурдхан зогсоо. М.Сарнай чи хичнээн удаан ингэж хүүхдээр мөнгө олж явах гэсэн юм бэ, одоо болно, ингээд л больчих” гэсэн. Би М.Сарнай эгчээс “Энэ ямар учиртай хүн бэ, яагаад ингэж яриад байгаа юм бэ” гээд асуутал “Надад өс санадаг хүн худлаа яриад, над дээр хүн ирэхээр атаархаад байгаа юм аа” гэж хэлсэн.Ингэхэд би анх сэжүүр авсан юм.

Харин зургадугаар сар дөнгөж гарахтай зэрэгцээд н.Баярмаа эгч дахин надтай холбогдоод уулзаж ярилцъя гэсэн. Намайг очиход 4-5 эмэгтэй байсан бөгөөд бид нилээд удаан ярилцаж, баримт материалуудыг нь надад үзүүлсэн. Үнэхээр М.Сарнай эгч хүүхдүүдээр бизнес хийгээд байгаа гэх магадлал маш өндөр болж ирсэн.  Иймээс би М.Сарнай эгчийг шалгуулж, үнэн мөнийг нь тогтоолгоно. Би хэзээ ч хүүхдээр бизнес хийж буйг өөгшүүлж чадахгүй” гэв.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …