О.Хатанболд: Гурван улсын хамтарсан төсөл хэрэгжиж байгаа

“Хөрш орнуудын тогтвортой хөгжил үйл явц, соёл,нийгэм боловсрол “ олон улсын эрдэм шинжилгээний  бага хурал  энэ сарын 14-17 ны  хооронд болно. Энэ эрдэм шинжилгээний хурлыг нээж Боловсрол соёл   шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар нээж  үг хэллээ. Тэрбээр “Одоогоос 14 жилийн тэртээ энд сууж байгаа академи ч Б.В.Базаров, профессор Цогжилт , тэр үен  би хүрээлэнг захирлаар ажиллаж байсан. Ингээд манай гурван байгууллагын санаачилгаар    Хөрш гурван орны  эрдэмтэд  хөрш орнуудын тогтвор хөгжлийг шүүн ярилцаж эхэлсэн. Энэ үйл явц өнөөдөр 13 жил үргэлжилж байна. Гурван улс жил бүр ээлжилж зохион байгуулдаг уламжлалтай байсан. Арав дахь удаагийн хурлын дараа зохион байгуулагчид харилцан зөвшилцөөд хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр хөрш орнуудын тогтвортой хөгжил үйл явц, соёл нийгэм, боловсрол гэсэн сэдвийн дотор зохион байгуулж байна. Өнөөдрийн хурлаар нийгэм соёл боловсрол  гэсэн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд илтгэл тавьж, судалгааны ажлаа танилцуулна” гэдгийг онцлон хэлсэн юм.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Анх 2004 онд  ОХУ, БНХАУ-ын эрдэм шинжилгээний байгууллагатай  хамтран зохион байгуулж байсан байна.

О.Хатанболд: Гурван улсын хамтарсан төсөл хэрэгжиж байгаа

Монгол улсын шинжлэх ухааны академи Философийн хүрээлэнгийн нарийн бичгийн дарга О.Хатанболдоос дараах зүйлийг тодрууллаа.

-Эрдэм шинжилгээний хуралд хичнээн  эрдэмтэн оролцож байгаа бэ?

-“Хөрш орнуудын тогтвортой хөгжил үйл явц, соёл,нийгэм боловсрол “ олон улсын эрдэм шинжилгээний  бага хурлыг 13 дахь жилдээ зохион  байгуулж байгаа.  ОХУ-ын шинжлэх ухааны Академийн Сибирийн салбарын Монгол- Төвд байгаа судлалын 10 орчим эрдэмтэн БНХАУ-ын Нефтийн их сургуулийн  10  орчим эрдэмтэд оролцож, нийгмийн томоохон сэдвүүдийн хүрээнд илтгэл тавина.

-Энэ эрдэм шинжилгээний бага хурлыг 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа гэж байна. Хурлыг зохион байгуулснаар ямар үр дүн гарч байна бэ?

-Энэ хугацаанд гурван улсын хамтарсан төсөл хэрэгжиж байгаа. Тухайлбал, ОХУ-ын шинжлэх ухааны Академийн Сибирийн салбарын Монгол- Төвд хүрээлэнтэй хамтарч 10 орчим төсөл дээр ажиллаж байна. Мөн БНХАУ –тай шашин соёлын асуудлаар тус бүр дээр  ажиллаж байгаа. Эдгээр гадна эрдэм шинжилгээний мэдээллийн урсгалыг харилцан суралцах. Сүүлийн үед эрдэм шинжилгээний ажлуудыг нарийвчилсан судалгааг оруулж, мэргэшүүлж ажиллах тал дээр тусгайлан анхаарч ажиллаж байна. Мөн гурван залуу судлаачдын харьцуулсан  судалгааг  хийлгэж байгаа.

-Энэ жилийн хурлын  онцлог нь юу вэ?

Тогтвортой хөгжлийн тал дээр анхаарна.  Мөн өнөөгийн нийгэмд соёлоо хэрхэн авч үлдэх үү, тогтвортой хөгжил зөвхөн эдийн засгийн асуудал уу гэх мэт бүх үндсэн асуудлыг нарийвчлан авч судална. Энэ нь  энэ жилийн хурлын нэг онцлог юм.  Мөн хөрш орны нийгэм хүмүүнлэгийн салбарын эрдэмтэд  танилцаж, судалгаа шинжилгээний  сэдвээр мэдээлэл  солилцохоос гадна тухайн улс орны эрдэмтэд судалгааны ажлаа гол үр дүнг харилцан мэдээлж, үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлнэ. Үүнээс гадна гурван орныхоо түүх соёл, иргэдийн амьдрал ахуйн байгаль орчинтой танилцах юм.

Н.Алт 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …