“Нарантуул”-ын түрээслэгчдийн хохирлын хэмжээг тогтоогоогүй байна

download“Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад гарсан галын улмаас нэг хүний амь эрсдэн, 300 гаруй түрээслэгч хохироод байгаа билээ.

Ингээд мөрдлөгийн явц ямар шатанд явж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Н.Төгсбаяраас тод­руулахад “Нарантуул” худал­дааны төв шатсантай холбоотой хохирсон иргэдээс мэдүүлэг авч байгаа.

Эхний ээлжинд хохир­лын хэмжээг тогтоох зайлш­гүй шаардлагатай байна. Хохирсон 300 гаруй иргэн байгаа.

Эдгээр иргэн бүгд мэ­дүүлгээ өгсний дараа л хохирлын хэмжээг нь тог­тоох боломжтой. Мөн тү­рээс­­лэгчдээс гадна шатсан барилгын зургийг авах зэрэг ажил хийж байгаа” гэв.

эх сурвалж: өглөөний сонин

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …