“London Metal Exchange” бирж дээр зэсийн үнэ 0,6 хувиар өсч, тонн зэс 7,210 ам.доллар хүрсэн бол Шанхайн бирж дээр тонн зэсийн үнэ 7,199.50 ам.долларт хүрсэн байна.
Энэ нь манай улсад тун ашигтай бөгөөд санхүүгийн хямралтай байгаа өнөө үед баярлам мэдээ болж байна. Мөн цаашдаа ч зэсийн үнэ өсөх хандлагатай байна. Учир нь зэсийн хамгийн том хэрэглэч болох Энэтхэг, Хятад улсуудын импортын хэмжээ эрс нэмэгдэж байгаа ажээ.
Сонирхуулахад, алтны үнэ буурч нэг унци алт одоогоор 1,364.50 ам.долларт хүрсэн байна.
Л.Бадрах ugluu.mn