Есдүгээр сарын агаарын дундаж температур Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. Гэвч 1957, 1968, 1970, 1985, 2011 онд ихэнх нутгаар, 1989, 1990, 1997 онд нутгийн зүүн хэсгээр, 1992, 1994 онд нутгийн баруун хэсгээр 1.5-3.5 градусаар хүйтэн байсан бол 1966, 1973, 1977, 1978, 1988 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.5 градусаар, 1998, 2000-2002, 2007, 2016 онд 2.5-5.7 градусаар дулаан байжээ. Зарим жилд агаарын үнэмлэхүй их температур зүүн ба говийн нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус хүрч дулаардаг бол үнэмлэхүй бага температур говийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-14 градус хүрч хүйтэрдэг байна.
Энэ сард ордог хур тунадасны хэмжээ наймдугаар сарынхтай харьцуулахад эрс багасч баруун ба говийн ихэнх нутгаар 4-9мм, харин баруун зүгийн нутгийн зүүн хойд хэсэг болон төв ба зүүн зүгийн ихэнх нутгаар 20-30 мм, зөвхөн Хөвсгөл, Хэнтий, Дорнодын хойд, Булганы зүүн, Сэлэнгийн баруун хэсгээр 32-43 мм, бусад нутгаар 10-20 мм ордог. Гэвч зарим жил үүнээс нилээд хэлбэлздэг. Тухайлбал: 1973, 1975, 1984, 1987, 1991, 1994, 1999 онд ихэнх нутгаар, 2010 онд говийн нутгаар олон жилийн дунджаас их хур тунадас орсон бол 1965-1967, 1978,1980, 1995, 1996, 2000, 2002, 2006 онд харьцангуй бага хур тунадас орж байжээ.
Салхи 15 м/с-ээс ихсэх тохиолдол баруун зүгийн нутгаар 5 удаа, бусад нутгаар 2-4 удаа ажиглагддаг бөгөөд говийн нутгаар 2-3 удаа шороон шуурга, бусад нутгаар 1-2 удаа цасан ба шороон шуурга шуурдаг. Сүүлийн жилүүдийн мэдээгээр 1980 онд Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар салхи 20-24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурч байв.
Цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун зүгийн нутаг: Агаарын температурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу Баянхонгорын ихэнх, Говь-Алтайн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас дулаан бусад нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 17-22 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцэс, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 10-15 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Ховд, Говь-Алтайн ихэнх нутаг, Баян-Өлгийн зүүн өмнөд, Увсын өмнөд, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Завханы зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцэс, гуравдугаар арав хоногийн эхэн болон сарын сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгуудаар нойтон цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с, зарим үед түр зуур 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.
Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн ихэнх, Архангай, Булганы зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим бaйнa.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 4-9 градус дулаан, Орхон Сэлэнгийн саваар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр 1-6 градус хүйтэн цочир хүйтэрнэ, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 9-14 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч сарын сүүлчээр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өвөрхангайн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байгаа ажээ.
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нь ихэнх нутгаар, хоёрдугаар арав эхээр Хөвсгөлийн уулсаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Салхи нэг болон гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 8-13 градус дулаан буюу нийт нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцэс, хоёрдугаар арав хоногийн эхээр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дорнод Дарьгангын талаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтрэх ба өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байгаа ажээ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тундас орно. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Дээрх үеүдэд салхи ихэнх нутгаар 14-16м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 18-20м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй.
Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан буюу нийт нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 30-35 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн хөрсөн дээр цочир хүйтрэнэ, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Энэ сард Өмнөговийн ихэнх, Дундговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үеэр нутгийн хойд хэсгээр хур тунадас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар