
Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өндөрлөж, дэлхийн чансаа шинэчлэгджээ. Шинэчилсэн чансаагаар манай хоёр бөх дэлхийн шилдгүүдийг тэргүүлсэн байна. Тухайлбал, МУГТ Д.Сумъяа Дэлхийн Аварга болсноор чансаан дээрээ 2000 оноо нэмж нийт 4732 оноогоор тэргүүн байраа хадгалсан хэвээр үлдлээ. Харин МУГТ М.Уранцэцэг Дэлхийн Аваргын Мөнгөн медаль хүртсэнээр 1400 оноо өвөртлөн жингийнхээ тэргүүн байрыг эргүүлэн авсан байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл