“Номадик Хайкинг” клубын нэрэмжит гүйлтийн арга хэмжээ боллоо

Сан Францискогийн Бэй Аэриагийн “Номадик Хайкинг” клубын 3 дах жилдээ зохион байгуулж буй гүйлтийн тэмцээн энэ оны 9 дүгээр сарын 9-ны өдөр Волнат Крик хотноо амжилттай болж өндөрлөлөө. АНУ-ын баруун эрэгт болж өнгөрсөн энэхүү тэмцээнд монгол ба гадаадын 100 гаруй иргэд оролцов. Тус клуб нь байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр гүйлтийн тэмцээнийг Ерөнхий Консулын газартай хамтран уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй.

Эрүүл амьдралын хэвшилд хамтран суралцах, найз нөхдийнхөө хүрээг тэлэх энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан “Номадик Хайкинг” клубын хамт олон, оролцсон хүмүүст Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал талархал илэрхийлж эрэгтэй түрүү байрыг эзэлсэн холимог тулааны тамирчин Н.Отгонбаатар, эмэгтэй түрүү байрыг эзэлсэн Nomadic аялагч Т.Саруулдарьд тус тус шагналыг нь гардуулав.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …