Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найм давахгүй бол озэки цолоо алдана

Харүмафүжи Д. Японы мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын Аки башёгийн өчигдрийн барилдаанд 70 дахь Ёкозуна Бямбадорж маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Точиношинтэй барилдан давж хоёр даваатай боллоо. Харүмафүжи аварга энэ сарын барилдаанд аваргуудаа төлөөлөн ганцаараа барилдаж байгаа билээ. Хакүхо М.Даваажаргал, Какирюү М.Ананд, Кисенасато нар бэртлийн улмаас есдүгээр сарын тэмцээнийг өнжсөн.

Монгол озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Котошогэкүтэй барилдаж өвдөг шороодон хоёр унаатай боллоо. Тэрүнофүжи энэ сард наймаас доош даваа авбал озэки цолоо алдана. Өнөөдөр Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Котошогэкүтэй барилдах бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Точиношинтэй барилдана.

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …