“Шөнийн бороо” дууг 60 жилийн дараа дууллаа

Шинэлэг хэв маягаараа нийтийн дуучдаасаа ялгарч буй дуучин Г.Дэлгэрцогт өнгөрсөн хавар “Миний нандин” хэмээх дуугаа гаргасан нь үзэгч, сонсогчдын талархлыг хүлээсэн. Тэрбээр саяхан “Шөнийн бороо” дуугаа олон нийтийн хүртээл болголоо.

“Шөнийн бороо” дуу нь 1950-иад оны сүүлчээр гарч байсан бөгөөд энэхүү дууны үгийг бичсэн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Намдаг тухайн үеийнхээ хаалттай нийгэмд залуусын зүрх сэтгэлийг нууц байдлаар илэрхийлэн бичжээ. Үүнтэй нь холбоотойгоор тухайн үеийн төр засгаас “Шөнийн бороо” дууны сүүлийн бадгийг хориглон хассан байна.

Ийнхүү 60 жилийн өмнө  залуусын хайр сэтгэлийг хөглөж байсан “Шөнийн бороо” дууг дуучин Г.Дэлгэрцогт дахин амилуулсан нь энэ. Энэхүү дуу нь түүний удахгүй  гарах “Үлэмжийн гоо” цомогт нь багтах ажээ.


Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …