Өнөөдрийн өрнийн зурхай

   ХОНЬ (3/21-4/19)

Танд суралцах, мэргэжлийн дагуу ажиллах хосолсон боломж гарга. Ажил хэрэгт шургуу байдал эрдэм ухаан хоёулаа хэрэгтэй. Оюун ухааны ажил амжилттай. Уран илтгэх чадвар, гүнзгий сэтгэх чадвар гэсэн зэвсгээ ашиглан өрсөлдөгч нараа өөрийн түнш болгон хувиргахыг хичээ. Таны амьдралд амжилт ойрхон байна.

ҮХЭР (4/20-5/20)

Эрсдэл хийж чаддаг хүмүүст таатай өдөр. Сарын сүүлээр эрсдэлтэй алхам хийж ашиг олно. Таны төлөвлөгөөнүүд амжилттай биелж нэр хүндтэй болно. Хорин хүртэл болгоомжтой бай. Түншүүд тань танаас урваж болзошгүй. Хамтрагчтайгаа илүү тааламжтай, чөлөөтэй байх болно. Хүүхдүүд ба эцэг эхчүүдийн хоорондын харилцаа хэвийн болох ёстой.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Уран бүтээл хийхэд таатай өдөр. Жүжигчид, зураачид, хөгжимчид, телевизийн сэтгүүлчид олны өмнө эсвэл зурагтаар гарсан даруйдаа л од болно. Удаан хугацааны туршид нэр алдараа хадгалах болно. Оны эцсээр хамгийн сайхан мөрөөдлөө биелүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хуулийн асуудал үүсч, хэрэгцээтэй мэдээлэл саатаж, хэлэлцээ хийх, гэрээт ажлаа биелүүлэхэд хүндрэл учирч мэднэ. Гадаад улсад зорчих, мөн гадаадын хүмүүстэй хамтран ажиллахгүй байхыг зөвлөж байна.

АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр та тансаг байдалд хүрэхийн тулд хувиа хичээсэн нарийн тооцоотой ажиллана. Тэд бусдын тусламж, хамтын ажиллагааг авахын тулд боломжийн эсвэл шударга үнэ төлөхөд бэлэн байна. Хүч хүрэхгүй үүргээр өөрийгөө бүү зовоо, боломжийнхоо хязгаарыг тогтоо.

ОХИН (8/23-9/22)

Сургалт, дамжаанд сурч эхлэхэд таатай өдөр. Шинэ мэдээллүүдийг хялбархан эзэмшинэ. Мэргэжлийн боловсролоо үргэлжлүүл. Мөн мэргэжил дээшлүүлэх курст бүртгүүл. Шинэ, оргилсон ба сонирхолтой холбоог үгүйсгэхгүй. Хуримтлагдсан энергийг юу руу чиглүүлэхийг бодож үзэх хэрэгтэй. Энэ бол урлаг ба уран зохиолоор хичээллэхэд хааяа тохиолдох оновчтой цаг юм.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Нөлөө бүхий өндөр албан тушаалын хүмүүстэй холбоо тогтоох оролдлого амжилттай болж та дээдсийн хүрээлэнд орж чадна. Хүмүүсийн анхаарлыг өөртөө тат. Аливаа нөхцөл ба саналыг хүлээн зөвшөөр. Гэхдээ өөрийн ажил хэргийн санаачлагыг бусдад бүү алд.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Таны санхүүгийн байдал тийм ч тогтвортой бус байна. Зарлага нь орлогоо давна. Мөнгөө гээж, хулгайд алдаж болзошгүй. Гадаад валютын үйлчилгээ тооцоондоо сонор сэрэмжтэй бай. Та ашигтай хэлэлцээр хийх боломжийг бүү алдаарай. Шинэ ажилд орж болно. Гэхдээ асуудал бэрхшээл рүү толгойгоо шумбуулах хэрэггүй.

НУМ (11/22-12/21)

Өнөөдөр хамтын ажлаас зайлсхий. Хамтарсан төсөл боловсруулах, гэрээ хэлэлцээр байгуулахад оролцох хэрэггүй. Таны санхүүгийн байдал тогтворгүй байгаа тул алдагдалд орохоос болгоомжил. Та албан тушаал буурч, таны нэр хүнд унаж болзошгүй байгаа тул хянуур бай.

МАТАР (12/22-1/19)

Энэ долоо хоногт та өөрийгөө шахагдсан жүрж мэт мэдэрнэ. Таны хичээл чармайлт үр дүн багатай байна. Одоо танд тамир тэнхээ сайжруулах эм хэрэгсэл шаардлагатай байгааг од эрхэс зөвлөж байна.

ХУМХ (1/20-2/18)

Ажил хэргийн ачаалал ихдэнэ. Энээс болж амьдралын эрч хүч буурах болно. Тиймээс та цагаа зөв зарцуулна уу. Энэ өдөр буруу зуршлуудаас татгалзаж, эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд таатай. Өчигдөр болсон таагүй явдлуудын учрыг олохыг хичээ.

ЗАГАС (2/19-3/20)

Өдрийн дунд үед муу мэдээ ирнэ. Өр зээл хийхээс болгоомжтой байгаарай. Хийх гэж байгаа зүйлээ дахин нэг сайн нягтлан бодоорой. Хайртай хүмүүс үл ойлголцлоос болж муудалцаж магадгүй. Хүлээцтэй ханд.

 

 

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …