Долларын ханш навс унаж магадгүй

images (4)Аливаа ханш өссөний дараа, унадаг, унасны дараа өсч коррекшн хийдэг. Өөрөөр хэлбэл, зах зээлд оролцогчдын сэтгэл зүй хангалттай удаан хугацааны уналт эсвэл өсөлтийн дараа эргээд өсөх эсвэл унана гэсэн хүлээлтийг хийдэг. Энэ нь ханш эргээд богино хугацаанд хүчтэй унах эсвэл өсөхөд хүргэдэг.

Жишээ нь, алт сүүлийн 12 жилд 270 доллараас 1900 доллар хүртэл өссөн. Тэгвэл алтны ханш 2013 он гараад 700 доллараар унаж шинэ рекорд тогтоогоод байна.

Үүнтэй ижилээр эрэлтээс өссөн долларын ханш 1700-аас эргээд унах уу? өсөх үү? Гэдэг асуулт олон түмний дунд хүлээлт үүсгээд байна.

Монголын хувьд аливаа хөрөнгийн үнэд олон улсын зах зээл дээрх шиг тэр бүр засварлалт хийгдэх нь элбэг биш байдаг. Гэхдээ удахгүй долларын унах магадлал өссөн байна.

Долларын хэт худалдан авалт явагдаад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа нь ханш засварлагдах ойртож байгааг илэрхийлж байна.

2009/03/20-нд ханш 1590.7-д хүрсний дараа нэг сарын дотор 1417.6 хүртэл буюу 11 хувиар унасан. Өөрөөр хэлбэл, ханшийн огцом өсөлт эргээд 39 хувиар засвардагдсан.

 Энэхүү 2009 оны өсөлтийн шалтгаан нь гадаад руу  гарч байгаа  иргэдийн вальютийн хэрэгцээ болон валютийн нийлүүлэлт хэсэг хугацаанд удаашралтай байснаас болсон юм.

Тэгвэл 2013/09/12-ны өдөр 1710.8 байгаа ханш дээрх байдлаар засварлагдвал богино хугацаанд ханш унаж 39 засварлагдана гэсэн үг юм.

Одоогийн долларын өсөлт нь гадаадад суралцахаар явж буй оюутнуудын валютийн хэрэгцээ болон алтны үнэ тогтворгүйтэй холбоотойгоор засгийн газраас дэлхийн зах зээлд нийлүүлдэг арилжаа багасгасан болоод хий хөөрөгдөлтөөр өссөн юм. Иимд валютийн ханш Төв банк эсвэл Засгийн газраас бодит үйлдэл хийж, зах зээлд бодитоор доллар нийлүүлж эхэлбэл ханшид засварлалт хийгдэж долларын үнэд шууд засварлалт хийгдэж юанийн үнэтэй хамт  цаг минутаар унаж эхэлнэ. Энэ бол баталгаатай үнэн юм.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …