1990-ээд оны судер моделиуд эргэн тайзнаа нэгдэв. Донателла Версачегийн Миланы загварын шоуны үеэрх шинэ коллекцийн танилцуулгын төгсгөлд Жорж Майклын “Freedom ‘90” дууны аянд Синди Кроуфорд /51 нас/, Карла Бруни /50 нас/, Клаудия Шиффер /47 нас/, Наоми Кэмпбелл /47 нас/, Хелена Кристенсен /49 нас/ нар гарч иржээ.
1997 онд Жанни Версаче гэрийнхээ үүдэнд бусдад буудуулан амиа алдсан. Тиймээс Донателла энэ жилийн коллекцоо ахынхаа гэгээн дурсгалд зориулжээ. Тэд эргэн нэгдэж нас бол тоо гэдгийг батлан харуулсан юм.