Энэтхэгийн нэрт жүжигчин, продюсер Шарук Кан 1965 оны 11-р сарын 2-ны өдөр Энэтхэгийн Шинэ Дели хотод төржээ. Түүнийг “Болливүүдийн хаан” гэж хочилдог юм. “Болливүүдийн хаан”Шарук Кан 80 гаруй кинонд гол дүрийг бүтээжээ. Энэтхэгийн кино наадмаас 14 удаа хүртсэн.
Кан Панжабын хиндү шашинт Гаури Чиббертэй зургаан жил үерхсэний эцэст 1991 онд гэрлэсэн. Тэд Арян Сухана , Абрам гэсэн хоёр хүү, нэг охинтой юм.
Шарук Каны 2004 онд тоглосон Вийр Заара хоёр кино тус оны хамгийн их орлоготой кино болсон юм.
Вийр Заара хоёр кинонд Энэтхэг, Пакистаны дайсагнасан цаг үед Энэтхэгийн нисэх хүчний аврагч эр Вийр Пратаб Сингх, Пакистаны улс төрчийн охин Зааяа Хаяат Хаан хоёр учран дурлалцаж, бусдын башир арганд унаж салах боловч хэн хэндээ үнэнч байснаар Пакистаны өмгөөлөгч хүүхэн Саамияа Сиддикуйн чармайлтаар 20 жилийн дараа эргэн уулзах янаг дурлалын үлгэр өрнөдөг юм.
Тус кино Энэтхэгийн гол хоёр кино шагналаас оны Алдаршсан кино, Шилдэг кино гэх гол хоёр шагналыг хүртжээ.