Дүрэм зөрчсөн жолооч нарын 54% нь төлбөрөө төлжээ

2013 оны 9-р сарын 11-ны 15:00 цагт 16633 иргэнд торгуулийн баримтжуулсан хуудас хүлээлгэн өгсөн байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 4977 бол хурд хэтрүүлсэн 11656 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ.

Эдгээр дүрэм зөрчсөн иргэд 84,660,000 төгрөгийг Нийслэлийн төрийн сан 200000985 дансанд төвлөрүүлсэн байна.

2013 оны 9-р сарын 10-ны өдрийн байдлаар 370 тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргажээ. Жолооч та замын хөдөлгөөнд дүрмээ баримтлан соёлтой оролцоорой гэж Замын хөдөлгөөний Удирдлагын төвөөс мэдээллээ.

Санал болгох мэдээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан шийдвэрээ дараагийн шийдвэртээ үгүйсгэжээ…

​Иргэний зориг Ногоон намын Хангарьд жигүүрийн ээлжит хурал 2026 оны 11 сарын 08-ны адар Пума …