Яаннигийн уран бүтээлээс

“ЮНЕСКО”-д бүртгүүлсэн найман алдарт газар болох The Acropolis, The Taj Mahal, The Forbidden City, El Morro, Carthage, The Kremlin, Byblos, the Giza Pyramids-д тоглолтоо хийсэн, энэ цаг үеийн хамгийн бүтээлч хүмүүсийн нэг Грекийн алдарт хөгжмийн зохиолч Яанниг өдгөө танихгүй хүн үгүй биз ээ. Тэрээр хүний сэтгэлийг хөдөлгөсөн олон зуун хөгжим бичиж дэлхийгээр чадварлаг хөгжимчдийн хамт аялан тоглолт хийдгээрээ алдартай. 63 настай тэрээр “CCTV”-ийн цагаан сарын баярын програмыг тохиолдуулан “The Spring Festival Gala”-д хөгжмөө тоглосон анхны европын уран бүтээлч болсон. Түүний амжилтуудыг дуурдаад дуусахгүй бөгөөд хүний дотоод сүнслэгийг нь баяруулж, хөгжөөн, гэрэлтүүлж өгдөг бүтээлүүд нь нэн гайхалтайг хүн бүр мэдэх биз ээ. Ингээд амралтын энэ өдөр түүний “Within Attraction” болон “Алтан гургалдай” гэх алдарт хоёр уран бүтээлийг сонсож чих юугаа мялаая.


 

Б.Халиун


Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …