Дуучин Д.Болд хайрын дуундаа шүлэг хайж байна

Bold Dorjsuren-н зураг.

Камертон хамтлагийн ахлагч дуучин Д.Болд шинэ уран бүтээлийн ажилдаа шамдан оржээ. Тэрбээр шинээр гарах цомогтоо багтах уянгын дуундаа дууны үг хайж байгаа талаар  бичжээ.  “Энэ өдрийн мэнд фэйсбүүк найзууд. Миний шинэ цомогт орох уянгын дуундаа шүлэг хүлээж байна. Дөнгөж дурлаад, бүр маш хүчтэйгээр дурласан хүний сэтгэлийн илэрхийлэл болсон шүлэг та бүхэнд байвал, эсвэл яг тийм мөч танд яг тохиолдсон бол тэр шүлгээр чинь дуу болгон амьдруулахад би бэлэн байна. Шүлгээ илгээгээрэй (жич: 3 бадаг 1 дахилт)” гэжээ.

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …