ХОНЬ (3/21-4/19)
Хамтрагчийн тань дэвшүүлсэн шинэ өвөрмөц санаа таны амьдралын цаашдын өсөж дэвжих үндэс болж болзошгүй. Сонирхлынхоо хүрээг тэлэх, зүгээр л нөхөрсөг уулзалт хийхэд энэ өдрийг зориулбал зохилтой.
ҮХЭР (4/20-5/20)
Зөв хооллож байх шаардлагатай. Хэтрүүлэн идэх нь хамгийн эрүүл хүмүүсийн эрүүл мэндийг ч муутгана. Өөх тосоор баялаг хоол хүнсийг тааруулж хэрэглэ. Өөх тос багатай загасны мах, ургамлын тос хэрэглэ. Эргэн тойрныхонтойгоо зөрчилдөж, эрүүл мэндэд асуудал үүснэ. Гэмтэл, цахилгаан барааны эвдрэл гарч болзошгүй. Эд хөрөнгөндөө гол анхаарлаа хандуул. Өөртөө хатуу ханд.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Бизнесменүүд гадаадын компаний төлөөлөгчидтэй ирээдүйтэй уулзалт зохион байгуулна. Энэ нь ажил хэрэгт ихээхэн ашиг авчирна. Од эрхсийн тааламжтай нөлөөг хувь заяагаа сайн тал руу нь эргүүлэхэд ашигла. Шинэ ажил эхлэхээс бүү ай.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Удирдаж. хянаж байх хүсэл нь таныг чухал хүмүүс, байгууллагатай сөргөлдөөнд хүргэнэ. Олонхи нь ивээн тэтгэгч, хөрөнгө оруулагч, түншүүдээ алдана. Хов жив, атаархсан шивнээг бүү тоо. Бүгдтэй нь адилхан харьц. Ингэснээр та нэр хүндээ алдахгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Ажлын уур амьсгал сэтгэл санааг өөдрөг болгоно. Ирэх өдрүүд романтик уулзалт амлаж байна. Сонгосон хүн тань танд ээлтэй байна. Өөдрөг үзэл бол эрүүл мэндийн баталгаа юм. Сэтгэл санаагаа өндөрт өргө.
ОХИН (8/23-9/22)
Үйл явдлыг бүү яаруул, уурлаж бухимдсан сэтгэлээсээ болж чухал шийдвэр бүү гарга. Тал бүрээс тань зовоож буй асуудлууд бүгд амжилттай шийдэгдэнэ. Шаламгай байдал, нөхцөл байдлын ухаалаг дүгнэлт нь гэнэтийн мэдээнд хэрхэхэд туслах бопно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ өдөр туссан өвчин хурц шинж чанартай байх боловч хэдий чинээ идэвхтэй илрэнэ төдийчинээ эмчлэхэд хялбар. Шинж тэмдгүүд нь шууд илэрхий байна. Мэс засал хийлгэхэд маш тохиромжтой өдөр. Энэ өдөр өвчилсөн эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү хурц, аюултай өвчлөнө. Гэхдээ идэвхтэй эмчилгээ эхэлбэл ашиг тусаа өгнө.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Амжилттай өдөр. Удирдах хүмүүсийн ажил амжилтаар эхэлнэ. Ажилдаа эзэн болсон хүнийг од эрхэс ивээлдээ авна. Нэр хүндтэй болж, гавьяагаа үнэлүүлнэ. Таны авьяасаа гаргах цаг нь болсон байна. Хүмүүсээс тусламж зөвлөгөө ав. Ажилд ороход тохиромжтой болохыг одод сануулж байна.
НУМ (11/22-12/21)
Удаан хугацааны гэрээ хэлэлцээр байгуулах, чухал бичиг баримт бүрдүүлэх, шүүхэд зарга мэдүүлэхэд тохиромжтой өдөр. Сүй тавихад мөн таатай өдөр. Шинэ төлөвлөгөө зохио, мөрөөд, идэж унтаж, олон ярьж, эргэлзэхгүй байхыг танд зөвлөе.
МАТАР (12/22-1/19)
Шинэ ажил эхлэхэд тааламжтай өдөр. Хийсэн ажлынхаа үр дүнг харж байж шинэ ажил төлөвлөж болно. Санхүүгийн хангамжийн асуудал дээр ажилла. Санхүүгийн тайланг дахин сайн шалга. Үл хөдлөх хөрөнгөтэй ажилласнаар муугүй орлого олох боломжтой байна.
ХУМХ (1/20-2/18)
Эргэн тойрныхонтойгоо эрч хүч, энерги солилцох өдөр. Өнөөдөр гол нь өөрийгөө од мэтээр төсөөлж урьдын адил нэр хүндтэй, бүхний хайртай хүч мэтээр мэдрэх нь чухал. Аливаа зүйлийг зоригтой эхлэх, аль ч салбарт эрсдэлтэй үйлдвэрлэл явуулах, эрхлэхэд тохиромжтой. Хайр дурлалд өөрийгөө зориул. Мөнгө ол, албан тушаал дэвш.
ЗАГАС (2/19-3/20)
Эсрэг хүч үйлчлэх муу өдөр. Том юм худалдаж авах юм уу санхүүгийн үйлдэл хийхийнхээ өмнө аз турших байдлыг бүрэн устга. Гадаад орчинтойгоо мөргөлдөх байдалтай байна. Өнөөдөр хэзээ ч гаргаж байгаагүй тэсвэр тэвчээр гарга. Анхны дүгнэлтээр шийдэх ашигтай санал хуурамч байдаг ба хэзээ ч ашиг авч ирэхгүй. Өнөөдөр та аз туршвал гарзтай болно. Орой хүүхдүүддээ анхаарал тавь. Тэдэнд таны дэмжлэг хэрэгтэй байгаа.