Леонардо Да Винчигийн алдагдаж байсан зургийг энэ сард Нью-Йоркийн дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Зураач “Salvator Mundi” нэртэй энэхүү зурагтаа Есүс Христийг дүрсэлсэн юм. Одоогоор зураг 100 сая ам.доллараар зарагдана гэсэн таамгийг гаргаад байгаа. Сүүлд ховор эд зүйл цуглуулагчийн хувийн цуглуулгад уг бүтээл байсан юм. Тэрээр бүтээлийг өмнө нь дуудлага худалдаанаас авсан аж.