Утасны чинь дугаар
Урууланд минь байдаг
Янаг уруулын чинь бал бурам
Мансууруулах бодистой байдаг” хэмээх шүлэгтэй дууг та бүхэн санаж буй биз ээ. Одоогоос 21 жилийн өмнө үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж байсан “Утасны дугаар” дууг Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа дахин шинэчилж фенүүддээ хүргэхээр болжээ. 1996 онд анхны “Эрос № 1” хэмээх цомгоо гарган тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна. Уг цомогт багтсан “Мартахгүй”, “Баяртай гэж хэлж чадахгvй”, “Анхны хайр” зэрэг дуунууд нь нилээд их амжилт олсноор түүнийг алдар хүндтэй дуучин болгож чадсан юм. Уг цомогт багтсан “Утасны дугаар” хэмээх дуу нь маш өвөрмөц шийдэлтэй болсон нь тухайн үедээ олны таашаалыг хүртэж байлаа. Видео клипыг хүлээн авна уу.