MN 25-р суваг телевизээс зохион байгуулдаг “21 мянга” реалити шоуны нэвтрүүлгийн шинэ дугаар өчигдрөөс эхлэн үзэгч олонд хүрч эхэллээ.
Тус нэвтрүүлгийн хамт олон энэ удаад ард түмний дундаас оролцогчдоо шалгаруулсан юм. Тухайлбал Наран рестораны захирал С. Дэлгэр, тэрэгчин Т. Батхүү нар хэрхэн 21 мянган төгрөгийг 10 хоногт хэмнэлттэй зарцуулж чадсан нь нэвтрүүлгийн шагнал болох гурван сая төгрөгийн эзэн болох юм. Нэвтрүүлгийн өмнөх дугаарт жүжигчин Д.Түвшинтөр, дуучин Нара нар оролцож байсан. Тус нэвтрүүлгээс С. Дэлгэр, Т. Батхүү хоёрын сонирхолтой өрсөлдөөн хэрхэн үргэлжлэхийг Даваагаас Баасан гарагт 21.30 минутаас хүлээн авч үзээрэй.