Төрийн ордон руу гал нээж хэд хэдэн обьектод сургуулилтын тэсрэх бөмбөг байрлуулсан гэх “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнийг өчигдөр оройноос эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461-р ангид саатуулжээ.
Тодруулбал, тэд өчигдөр төрийн ордонд нэвтрэхдээ хамгаалалтын ажилтан руу буу тулгаж, “Удирдлагуудаа дууд” хэмээн заналхийлсэн аж. Тиймээс дээрхи зургаан иргэнд Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар “хүний амь насыг санаатайгаар хороохыг завдсан”, 177.1-т зааснаар зандалчлах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ. Ц.Мөнхбаяр нарыг гурван өдрийн турш хорих юм байна.
Л.Бадрах